ЭХЯ-ны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох Төрийн ордонд эрчим хүчний хэрэглэгч, хангагч хоёрын хоорондын харилцааг зохицуулсан журам батлагдсан талаар мэдээлэл хийлээ.
ЭХЯ-ны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох:
-Шинэ журам батлагдсантай холбоотой эрчим хүчний шугам, сүлжээг хамгаалах боломж гарч байгаа. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа хатгах, трасст өөрчлөлт оруулах, зурвас зөрчих зэрэг зөрчлүүдийг гаргадаг байсан. Хэрэв журам зөрчвөл эрчим хүчээр хангахгүй.
Мөн эрчим хүчний хэрэглээний зөвшөөрлийг онлайнаар авах боломжийг нээлээ. Өргөдлийг хүлээн аваад, зохих тооцооллыг хийгээд, 14 хоногт хариу өгнө. Өмнө нь нэг сар орчим болдог байсантай харьцуулахад хариуг богино хугацаанд өгөх боломжтой боллоо.