Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж өгөхийг хүсэн ЦЕГ-ын дарга, бригадын генерал С.Баатаржав өргөдөл гаргасан талаараа мэдээлэл өглөө.
Эдийн засагч Л.Наранбаатар:
-С-1 телевизээр өчигдөр “Страто” компанитай холбоотой нэвтрүүлэг гарсан сурагтай. Тэрхүү нэвтрүүлэгт “Страто” ХХК-ийн нээлтэд З.Энхболд болон “Страто” ХХК-ийн ерөнхий захирал А.Баттүшиг нарын ээж нар, хятад түншүүдийн хамт гарсан гэсэн. Би үзэж амжаагүй байна. Өргөдлөө өгчихөөд үзнэ.
2013 оны “Суруга Монгол” ХХК-ийн ерөнхий захирал, 67 настай япон хүнийг зочид буудалдаа байхад нь улстөрчдийн оролцсон дээрмийн бүлэглэл дайрч орж, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт унагахыг оролдож, улмаар одоо Хүннү-2222 хороолол баригдсан газрыг булаан авсан. Энэхүү газар дээр баригдсан барилгын наймдугаар давхарт “Кэй Эйч Ки” ХХК-ийн 1391 орчим мкв оффис, 60мкв авто зогсоол байна. Энэ бол З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийг ямар эх үүсвэрээр авсан болохыг шалгаж өгөхийг хүсэж өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна гэсэн юм.