ШӨХТГ-аас өчигдөр мэдээлэл хийв. Тэд онцгой нөхцөл байдлын үед хүнсний өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн аж ахуйн нэгжүүдийг торгосон байна. Тухайлбал, “Номин тав трейд” компанийг 20 сая төгрөгөөр торгосон бөгөөд махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн болохыг нь тогтоожээ. Тус компани нь хонины ястай махыг 1500, үхрийн ястай махыг 2000, үхрийн цул махыг 3500 төгрөг килограмм тутамд нэмж зарж борлуулсан нь тогтоогдсон тул торгуулжээ.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дүгээр заалт, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дүгээр заалт дахь “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэснийг зөрчсөн “М-Си-Эс Кока Кола” компанийг 1.2 тэрбум төгрөг, “Скай” хайпермаркет компанийг 11.6 сая, “Моннидер” компанийг 11.9 төгрөгөөр торгожээ.