Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж коронавирусийн халдвартай тав дахь иргэн бүртгэгдсэнийг онцоллоо. Тухай иргэн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.
Тухайн онгоцоор Германаас ирсэн коронавирусийн халдвартай иргэний ойрын хавьтлын хүн биш гэж Эрүүл мэндийн яамныхан онцолж байна. Учир нь тухайн иргэнээс хол сууж иржээ.
Шинээр халдвартай тогтоогдоод буй иргэн Италиас ирсэн бөгөөд 35 настай. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.