СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-17

Б.Баатар: Манай зураглаач Нямхүү "Жаргалант"-ын аманд тусгаарлагдсан байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

МИАТ ТӨХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр болон уржигдар Монгол улсын 231 иргэн ирснээс гурван иргэн коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсан. 

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн “Херо энтертайнмент”-ийн зураглаач Төрхүү гэгч залууг тусгаарлалгүй, “дээрээс ярьж” явуулсан гэнэ.

Жирэмсэн, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдээ гадаадаас авч байгаа. Гэтэл энэхүү шаардлага, дүрэм журамд багтаагүй, “Херо энтертайнмент”-ийн зураглаач Төрхүү болон Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч энэхүү онгоцоор зорчино гэж зүтгэжээ. Онгоцны экипажийнхан "боломжгүй" талаар удаа дараа тайлбарласан боловч “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр шууд холбогдож, тэднийг “авчир” хэмээн үүрэгдсэн байна.

3 дугаарын сандал дээр зураглаач Төрхүү болон хажуу талын суудлуудад Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч сууж явжээ. Улаанбаатарт буусан даруйд зорчигчдыг тусгаарласан бол Төрхүүг “дээрээс захьсан” тул халууныг нь хэмжиж, асуумж бөглүүлээд явуулсан байна.

Эдгээр иргэдийг яагаад тусгаарлалгүй "шууд" явуулсан талаар ЭМЯ-наас тодруулахад "Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа хүмүүсийг бид мэдэхгүй. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага мэддэг. Гэхдээ холбогдох байгууллагаас мэдээлэл авахад тусгаарлагдаагүй үлдсэн хүн байхгүй гэсэн" гэлээ. 

Энэ асуудлаар бид “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатартай утсаар холбогдож тодруулахад "Манай студи коронавирусийн эргэн тойронд өрнөж буй түүхэн үйл явдлыг 6К камераар буулгаж архивт хадгалах зорилгоор бүх цаг үеийн бичлэгийг хийж байгаа. Энэ бол ганц бидний өмч биш, бусад телевизүүд ч гэсэн ашиглаж болно. Энэ хүрээнд бид албан ёсны зөвшөөрлөө аваад зураглаач Нямхүүг явуулж бичлэг хийлгэсэн. Төрхүү биш шүү. Нэрийг нь андуураад байна. Тэр одоо Жаргалантын аманд тусгаарлагдаж байгаа" гэсэн тайлбарыг өглөө. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.