Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахгүй, маргааш нээнэ гэдгийг албан ёсоор зарласан юм. Харин нийслэл дэх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх эсэхийг Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ гэлээ.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.
Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн юм.
Тиймээс Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх эсэхийг шийдвэрлэх юм байна.
Захирамжид заасан хугацаа дуусаж буй тул үйлчилгээний байгууллагуудын ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэхийг Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Нийслэлийн захирагчийн захирамжийн хугацаа нь маргааш өглөөний 07:00 цагт дуусгавар болно. Шинээр захирамж гаргаагүй нөхцөлд энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээгдэнэ.