СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-15

Гал түймрийн улмаас 6-42 насны гурван хүн амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Хялганат гэдэг газарт  энэ сарын 13-ны өдөр иргэн Г-ийн өвлийн байшин шатжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон  орон нутгийн иргэд нийлж, галыг таван цаг ажиллаж байж унтраасан байна.  , 17, 15 настай хоёр эмэгтэй 70 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа аж.

Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийлгэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрахаар өчигдөр /2020.03.14/ МИ-171Е загварын нисдэг тэргээр нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисэж, өчигдөр 17:20 цагт Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна. 

Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг  тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.