СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-13

БНСУ-д COVID-19-ийн халдвар авсан хоёр дахь монгол иргэн бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

БНСУ-д covid-19 вирусийн халдвар авсан 7979 хүн байгаагаас тэдний дунд гадаадын иргэншилтэй 60 иргэн байна гэж БНСУ-ын Халдварт өвчин судлалын хяналтын төв буюу Center of Disease Control-аас мэдээлснийг тус улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Энэ тоо хамгийн сүүлийн үеийн буюу 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагийн мэдээлэл аж.

Тэдгээр иргэд дунд хоёр монгол иргэн байна. Одоогоор монгол иргэдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Гэхдээ дээрх хоёр монгол иргэний нэг нь 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Инчон чиглэлээр нисэж очоод элэгний суурь өвчний улмаас нас барсан О байх магадлалтай. Харин халдвар авсан нөгөө иргэний мэдээлэл тодорхойгүй байна.

БНСУ-д covid-19 вирусын халдвар авсан гадаадын иргэншилтэй 60 хүнийг улс орноор нь жагсаасан мэдээллийг https://news.joins.com сайт нийтэлжээ.

БНХАУ-38

АНУ-7

Монгол Улс-2

Вьетнам-2

Аргентин-2

Австрали-2

Тайланд-2

Польш-1

Япон-1

Индонез-1

Узбекстан-1

Малайз-1

Эх сурвалж: https://news.joins.com/, https://mobile.newsis.com/, https://The Korea Times

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.