Коронавирус монгол хүний дархлаанд биш одоохондоо Монголын цаг уурт тэсвэргүй байна хэмээн сошиол хуудсаар ийм мэдээлэл цацагдах болсон тэгвэл үүнийг манай улсын мэргэжлийн эмч үгүйсгэсэнгүй.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тухайлбал, энэ амралтын өдрүүдэд Улаанбаатарт 1-2 хэмийн дулаан байх аж. Мөн ирэх даваа болон мягмар гарагт 6 хэмийн дулаан байхаар байна.
Цаг уур дулаарч буй ч иргэдийг энэ өдрүүдэд яарч нимгэн хувцсандаа орж болохгүй Сонгдо эмнэлгийн захирал, хүний их эмч Б.Болдсайхан "Хүмүүсийн ген, бие өвлийн програмаа сольж, түгжээгээ тайлж "Ханиадны вирусийн ген оролцож" дулааных болох үед дархлаа суларч амархан ханиад хүрдэг. Энэ үед коронавируст боломж гарах магадлал өндөр. Иймд дулаан хувцаслаж, сайн унтаж, сэтгэл тайван, амгалан байх. Ажлаа дуртай хийх, дуртай спортоор хичээллэх, аарц, аньс, мах, тараг идэх" гэсэн зөвлөгөөг өөрийн цахим хаягаар дамжуулан өгчээ.