СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-03-13

Махны үнэ долоо хоногийн дотор килограмм тутамд 21-164 төгрөгөөр нэмэгдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Энэ сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9653 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11546 төгрөгийн үнэтэй байлаа.

  • Үхрийн ястай  махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 161 төгрөгөөр (1.4%),
  • Үхрийн цул махны үнэ 164 төгрөгөөр (1.2%) 
  • Хонины ястай махны үнэ 21 төгрөгөөр (0.2%) 
  • Хонины цул махны үнэ 79 төгрөгөөр (0.8%) буурсан байна

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.

 Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт .

Хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.4 хувиар өсч 921 төгрөг, монгол лууван 5.9 хувиар өсч 1731 төгрөг, байцай 3.0 хувиар өсч 1836 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.