ЭХЭМҮТ-д өнөөдөр /2020-03-12/ өндөр халуунтай нэг хүүхэд иржээ. Тухайн хүүхдийн биеийн байдлыг эмч нар үзээд короанавирусийн сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн тусгаарлалтад авсан байна.
"Сэжигтэй тохиолдол бүхий уг хүүхдээс шинжилгээ авч ХӨСҮТ-д хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу гартал ЭХЭМҮТ-д тусгаарлана" хэмээн тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Өндөр халуунтай уг хүүхдийг ЭХЭМҮТ-д хандсаны дараа нэг цаг орчим хугацаанд уг эмнэлгийн хүлээн авах тасаг болон амбулаторийн хэсэгт хөл хорио тогтоосон аж.