СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-03-11

Монголбанк бодлогын хүүг 1 пунктээр бууруулж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголбанк 11 хувь байгаа бодлогын хүүгээ 1 хувиар бууруулсан шийдвэрээ танилцууллаа. Ингэснээр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнө тэмдэглэсэн.

Хамгийн сүүлд буюу 2019 оны арванхоёрдугаар сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 11 хувь буюу хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм..

Гуравдугаар сар гарсаар АНУ-ын ХНБ-наас гадна 12 төв банк бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм. Хүү бууруулсан түвшинг харвал дийлэнх нь 0.5 хувиар буюу бүхлээр бууруулаагүй байна. 

Бодлогын хүүг буулгасан энэ шийдвэрийн нөлөө эдийн засагт 3-6 сарын дараа үр дүнгээ өгч эхэлнэ.

       

Бодлогын хүүг бууруулах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг багасгах болон бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох тухай

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна.

Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.

Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан .

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.