Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг өнөөдөр/2020.03.11/-өөс эхлэн худалдаанд гаргаад байна.
Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт худалдаж байна. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай махыг 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулах юм байна.
Энд дарж 279 дэлгүүрийн байршилтай танилцана уу.