Нийслэлийн Засаг даргын А /333 тоот захирамжийн дагуу дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03.10-03.16-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон.
Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ. Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно" гэлээ.
Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж байна. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэний мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд мэдээлнэ үү.