Монголбанк он гарснаас хойш эхний хоёр сард нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 140,292.94 төгрөг байсан.
Харин гуравдугаар сар гарснаас хойш 1 грамм алтны үнэ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 147,096.92 төгрөг байгаа юм. 1 грамм алтны үнэ нэмэгдсэн нь алт тушаалтыг нэмэгдлүүлэх үндэслэл хэмээн харж байгаа бол коронавирусийн халдварын улмаас хил хаасантай холбогдуулан алтны тушаалд нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар алт тушаалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын нэгтгэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын эхээр гарах ажээ.