СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын иргэнтэй хавьтагчид зургаан аймгийн нутагт очсон болох нь тогтоогдоод байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвар тээгч франц иргэнтэй хамт онгоцонд зэрэгцээ сууж явсан англи улсын иргэн Энтони Грег гэгч байгалийн гэрэл зурагчин Увс аймагт очжээ. Тэрээр тогооч, орчуулагчийн хамт “Аеромонголиа” онгоцоор Увс аймагт очиж улмаар Бөхмөрөн суманд очжээ.

Увс аймгийн онцгой комисс мэдээлэл авсны дагуу тухайн иргэнийг Бөхмөрөн суманд тусгаарласан байна. Одоогоор тухайн иргэний биеийн байдалд хэвийн байгаа талаар Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Халдвар авсан франц иргэн гуравдугаар сарын 02-нд Улаанбаатарт буусан. Тухайн үед халуунтай байгаагүй. Түүнтэй хамт 121 зорчигч цуг ирсэн. Тэр хүмүүсээс зарим нь Орхон, Сэлэнгэ, Өмнөговьд аймагт байгааг тогтоогоод байна" гэж мэдээлсэн билээ.

Уг мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн онцгой комиссийн нарийн бичгийн дарга, хурандаа Г.Баатартай утсаар холбогдож мэдээллийг тодруулахад: "Манай аймгийн иргэн 2020 гуравдугаар сарын 02-ны өдрийн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. Өөрөөр хэлбэл коронавирусын халдвар авсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирээгүй болох нь тогтоогдсон. Уг иргэн нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод амьдардаг хүн бөгөөд яг одоогийн байдлаар гэр орныг тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийж байна" гэлээ.

Орхон аймгийн эрүүл мэндийн шуурхай албаны утсаар холбогдож, коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй хавьтал бүхий хэчнээн иргэн тус аймагт байгаа, мөн ямар арга хэмжээ авсныг тодруулахад “Сэжиг бүхий хүнийг олж тогтоон тусгаарлах арга хэмжээ авсан” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа франц иргэнтэй хамт нэг онгоцоор нисэж ирсэн ДЭМБ-ын ажилтнууд өчигдөр Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ амны хаалт хэрэглээгүй. Мөн эмнэлэг, супермаркет зэрэг хүн олонтой газруудад явж байсан нь олны шүүмжлэлийг дагуулж байгаа билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.