Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа Франц Улсын иргэнд KFC түргэн хоолны сүлжээний хоолыг хүргэж өгсөн хүн өндөр халуураад гэртээ хэвтэж байна гэдэг мэдээлэл өглөө тархсан. Тэгвэл уг мэдээллийг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн сайд үгүйсгэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид хууль хяналтын байгууллагатайгаа шууд холбоотой хамтран ажиллаж байгаа. Ковид-19 өвчнөөр өвчилсөн Францын иргэнтэй шууд харьцсан бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа. Тухайн хүнд хоол хүргэсэн ажилтан халуурсан гэдэг мэдээллийг аваагүй” гэв.