СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий даяар хөрөнгийн биржийн ханш доод түвшиндээ хүрэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн зах зээлд хөрөнгийн биржийн ханш санхүүгийн хямралаас хойш хамгийн доод түвшиндээ хүрч хар даваа гарагийн хямрал тохиосныг эх сурвалжууд нийтэлжээ. АНУ-ын санхүүгийн гол индексүүд дунджээр долоон хувиар буурсан бол Лондоны индексүүд багадаа найман хувиар буурсан үзүүлэлттэйгээр даваа гарагийн арилжаагаа хаасан байна.

Хувьцааны ханш дэлхий даяар унаж буй нь коронавирусийн тархалтаас сэрэмжилсэн олон нийтийн дунд үүссэн айдсаас үүдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна. .

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш Дов Жонсийн аж үйлдвэрийн дундаж индекс 7,8 хувиар буюу 2,000-р буурсан байна. Насдак 7,3 хувиар, S&P 7,6 хувиар тус тус буурчээ. Яг ийм ханшийн уналт Европ даяар буюу Франц, Герман, Испани улсуудын  хөрөнгийн бирж дээр ажиглагджээ.

Эдийн засгийн шинжээчдийн харж байгаагаар коронавирусээс үүдэж газрын тос, хөрөнгийн биржийн ханш буурч, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, бусад салбар алдагдал хүлээсээр байвал дэлхийн эдийн засагт удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, зээлийн зах зээлд асар том эрсдэл бий болох ажээ. Үүнээс гадна

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.