Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть 31,02$ болж унажээ. Энэ талаар газрын тосны акулуудын нэг Goldman Sachs Group Inc анхааруулсан байна. Ингэснээр газрын тосны үнэ 50 хувиар унаад байна. Цаашид нэг баррель нь бүр 20 доллар хүртэл буурч магадгүйг шинжээчид анхааруулжээ.
Ингэснээр 1991 онд Персийн булангийн дайны үеэр гарсан огцом уналт давтагдаж байгаа юм.
Гэвч манай улсад нэг баррель нефть 70$ байхад тогтоосон үнэ өнөөдрийг хүртэл буураагүй байна.