Энэ сарын 9-нөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өгөхдөө Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн талаараа дурдсан. Түүнчлэн экспортод гаргахаас бэлдсэн ч гаргаж чадаагүй аж ахуйн нэгжүүд дээр хадгалагдаж байгаа 10 гаруй мянган тонн махыг худалдаалахаар болсон байна.
Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх ажээ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 хүнсний дэлгүүрээр худалдаалах бөгөөд үнийн хувьд нэг килограммыг нь 7700-6200 төгрөгөөр худалдаалах юм. Нөөцийн махыг 3-6 дугаар сарыг дуустал сард 3000 тонн, өдөрт 100 тонныг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.
Үхрийн мах- 7700 төгрөг
Хонины мах- 6700 төгрөг
Ямааны мах- 6200 төгрөг