НӨАТ-ын урамшууллын 2020 оны 02-р сарын сугалааны тохирол энэ сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та энэ сарын сугалаанд оролцохын тулд 2020 оны 02-р сарын 01-нээс 02-р сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны 02-р сарын 21-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм байна.