СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-05

Д.Батбаяр: Монголын хууль шүүхийн байгууллага ёроолдоо тултал ялзарсан байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

“Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Батбаяр

Хууль шүүхийн байгууллагад үүрлэсэн шударга бус хүмүүсийн нэгээхэн хэсгийг илчлэхээр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн блансын бус хүдрийг ашиглах зорилгоор 2010 онд Д.Алтанхуяг гэдэг хүн “Зэс эрдэнийн хувь” гэдэг компанийг байгуулсаэ боловч өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй.

“Зэс эрдэнийн хувь” компанид  Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг 24500 иргэний 600 гаруй сая төгрөг төвлөрсөн байдаг. Тиймээс их хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахын тулд манай холбоо сүүлийн гурван жилийн хугацаанд ажиллаж байна.

“Зэс эрдэнийн хувь” компани 2015 оны аравдугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үйлдвэртэй зэсийн овоолгыг гурван жилийн турш ашиглах гэрээг үзэглэсэн байдаг. Гэвч тэр гэрээний хугацаа дуусчихсан. Эрдэнэт үйлдвэрээс ч тус гэрээгээ цуцалсан.

Гэтэл “Зэс эрдэнийн хувь” компанийн шүүхэд гомдол гарган тэмцээд анхан шатны шүүх дээр заргаа авч чадсан байна. Орхон аймаг дахь давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Зэс эрдэнийн хувь” компанийн талд хэргийг шийдвэрлэсэн байх юм. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага доод шатандаа орж ялзарсныг энэ явдал харууллаа. Монголын шүүх байгууллага хуулийн мафи болчихсон юм байна. Эрдэнэтчүүдийг залилж хохироосон Д.Алтанхуяг гэдэг хүнийг цагдаад өгөхөөр прокурорын шатанд хэргийг хааж, хэрэгсэхгүй болгоод байх юм.

Шүүхийн шийдвэр дандаа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талд гарч байна. Ерөнхийлөгчөө та энэ хэргийн анхааралдаа аваач хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Д.Алтанхуяг гэх тэр хүн би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуурай дүү гэж худал ярьж явж байгаа. Ийм зүйл байж болохгүй ээ.

“Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал н.Түвшинбаяр:

Энэ компани Эрдэнэтчүүдэд хувьцаа зарж 600 сая төгрөгийг босгосон нь үнэн. Тийм атлаа СЗХ болон Хөрөнгийн биржид ямар ч бүртгэлгүй байсан. Төрийн холбогдох байгууллагад бүртгэлгүй учраас тэдний зарсан хувьцаа нь хууль бус болж таарсан. Ийм компанийг монголын хууль шүүхийн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани мөн. Эрдэнэт үйлдвэр овоолгоо энэ компанид ашиглуулах ёстой гэдэг шийдвэр гаргаж байна. Авлигад идэгдсэн шүүгч нарыг шалгах ёстой. Цагдаа прокурор нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгон хаасаар байна. Тэр ч битгий хэл прокурор нь намайг дуудаад “Чи Зэс эрдэнийн хувь компаниас хэдэн төгрөг авах гээд байгаа юм. Би тэдэнд хэлээд тэр мөнгийг чинь гаргуулаад өгье” гэж хэлж байсан.  Тиймээс нэр бүхий шүүгч болон прокуроруудыг холбогдох дээд байгууллагад нь өгч шалгуулна гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.