СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-03-05

Коронавирус ба төсвийн эрсдэл

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Гадаад худалдааны тэнцэл 2004 оноос хойш анх удаа алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ 300.0 гаруй сая ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна. Ийнхүү экспорт, импорт буурахын хэрээр улсын төсвийн орлогын бүрдэлт тасалдаж, улсын төсөв алдагдалтай гарах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, түүнд ханган нийлүүлэгч ААН-үүдийн орлого ч эрс буурах нь тодорхой.

Мөн улсын хэмжээнд хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тул үйлчилгээний салбарын орлого буурахаар байна. Коронавирусын тархалтай холбоотойгоор эдийн засаг саарч байгаа энэ үед төсөвт тодотгол хийж бүтээн байгуулалтын шинжтэй төсвөө танах түүнчлэн бизнес эрхлэгчдийн зээлийн хүү болон түрээслэгчдийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг эдийн засагчид болоод зарим улс төрийн намууд уриалж байр сууриа илэрхийлсээр байсан. Гэвч Сангийн сайд, төсвийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй ч төсөвт тодотгол хийхгүй гэдгээ өчигдөр дахин мэдэгдлээ. Мөн НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийн татварын нэг удаа чөлөөлнө гэлээ.

Мөн бүтээн байгуулалтын ажил хийгдээд явна. Эдийн засаг хямарсан ч нэг жилд хүрэлцэх мөнгө байна хэмээн мэдэгдэл хийсэн. Харин Монголбанкнаас гуравдугаар сарын сүүлээр хуралдах байсан Мөнгөний бодлогын хорооны товийг наашуулахаар болж бодлогын хүүг бууруулах эсэхэд шийдвэр гаргана гэдгээ илэрхийлсэн. Дэлхийн 76 оронд түгээд байгаа коронавирусын халдвар энэ хэвээр тавдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа. Цаашид дэлхийн бусад орны эдийн засагт эрсдэл байдал үүсэхээр байгаа энэ үед төсвийн орлого тасалдах нь тодорхой болоод буйг ч мөн анхааруулсаар байна. Зарим эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Б.Дөлгөөн: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ӨР НЭМЭГДЭНЭ

Коронавирусын халдварын улмаас Монгол улс хилээ хаасантай холбоотойгоор төлөвлөж байсан экспортын орлогоо алдах аюул нүүрлээд байгаа.. Мөн хөл хориотой холбоотойгоор аялал жуулчлалын салбар, бараа үйлчилгээ, жижиглэн худалдааны салбараас орж ирэх орлогын татварууд буурна. Төсвийн орлого тооцоолсноос буурна. Гэтэл эргээд төсвийн зарлага орлогоосоо хоёр их наядаар давж батлагдсан. Орлого буурах тусам төсвийн алдагдал нэмэгдэнэ. Хэрэв ямар нэг тодотгол хийхгүй бол төсвийн алдагдлын хэрээр Монгол улс өр тавьж, өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Эдийн засаг V хэлбэрээр сэргэнэ гэдэгт найдахгүй байна

– Монгол улсын 2020 оны төсөв “популист төсөв” болсон гэж үзэж байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан. Дэлхий дахинд үүсээд байгаа корона вирусын халдварын тархалтаас болж манай экспортын 90 орчим хувийг эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт, гадаад зах зээл дээрх үнэ нь буурч, манай гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн эргэлт саарч, өсөлт нь буурах болоод байна.

. Дээр нь бизнесийн идэвхжил суларсантай холбоотойгоор эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөө үүсэх тул Засгийн газраас яаралтай төсвийн тодотголоо хийж орлогын төлөвлөгөөгөө эргэн харж, төсвийн тэвчиж болох зарлагыг танаж, энэ онд хийх хөрөнгө оруулалтуудыг үр ашиг, хэрэгжих хугацаа, нөлөөллөөр нь ялган үр ашиг багатай төслүүдийг шинээр эхлүүлэхгүй хойшлуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Эдийн засаг V хэлбэрээр сэргэнэ гэж байгаад миний хувьд найдахгүй л байна. Учир нь энэ халдварын тархалт цаашид тодорхой хэмжээгээр үргэлжилнэ, Хятадын эдийн засаг огцом биш, аажмаар сэргэнэ. Тиймээс бид манай эдийн засагт үзүүлэх дарамт гэнэт алга болно гэж тооцохгүй харин доод тал нь хагас жил үргэлжилнэ гэж бодож эрсдлийн менежментээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээнд нөөц хөрөнгөөс ихээхэн хэмжээний санхүүжилт хийж байна. Үүнийг хаанаас нөхөх нь тодорхойгүй. 

Ц.МЯГМАРБАЯР

2020.3.5 ПҮРЭВ № 43 (6268)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.