- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Манба Дацан хийдийн тэргүүн хамба, билгүүн номч Д.Нацагдорж коронавирусийн эсрэг үйлчилгээтэй "Хар үрэл"-ийн орц найрлагын талаар мэдээлэл өглөө.
Билгүүн номч Д.Нацагдорж:
-Халдварт өвчнөөс сэргийлдэг үрэл, утлагыг 1996 оноос хойш хийж байсан. Хуучны цагт ч хүмүүс хийж, хэрэглэж байсан. Иймд бид хүн ардад хэрэгтэй шүнгийн зүйл хийж байна. Үүнийг мэдэхгүйгээсээ муулах хэрэггүй. Халдварт өвчин, унаж, татдаг, сэтгэцийн өвчтэй, харвалт өгсөн зэрэг хүмүүст хэрэглэдэг үрэл хүртэл бий. Тухайн үрлийг зүүж эсвэл утаж хэрэглэдэг. Тэрнээс бол ууж хэрэглэхгүй.
Хар үрлийн найрлаганд есөн төрлийн эмийн ургамал ордог. Үүнээс гадна есөн бурханы үүднээс тарний нь тоолж, нэг тарнийг 100 мянган удаа давтаж уншдаг. Номын ёсоор хийж бүтээдэг үрэл.
Манба дацан хийд 30 жил уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж, эм үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа түүхий эд нь лабораторийн шаардлага хангасан. Есөн түүхий эдийг орцын дагуу хийхээс гадна нэг бүрчлэн тарни уншиж бүтээдэг юм.
Зарим иргэдийн хувьд эсрэг байр суурьтай байгаа. Тэр бид нарт хамаагүй. Бид ард иргэддээ муу юм гаргаж өгөөгүй, сайн юм хийж байгаа учраас сэтгэл хангалуун байгаа. Түүнийг авч хэрэглэх эсэх нь тухайн хүний сонголт. Үнэрлэхүй эрхтэнээр дамжуулан анагаах нян вирус устгадаг арга байдгийг олсон. Тарнийн ёсыг судлаад үзэхэд 95 хувь нь төрөл бүрийн нян, вирус, бактери, генийн түвшинд үйлчлэхээр зохиогдсон юм билээ. Тийм учраас номын дагуу бид нар үрэл болгон гаргаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр орц найрлагын дагуу есөн төрлийн эмийн ургамалтай, агь тарнийн ёс орсон, амьтны тусыг бодсон тэр тусмаа халдварт өвчтөн тусахаас хамгаалж, сахих хар үрлийг хийсэн.
Уламжлалтын шинжлэх ухааны үүднээс коронавирус манай улсад орж ирсэн тохиолдолд эмчлэх боломжийн талаар манай дацан судалсан. Эмчлэх боломжтой гэлээ.
Түүний дараа доктор, профессор Ш.Болд хар үрлийн талаар нэмэлт тайлбар мэдээлэл өглөө.