СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ААН-үүдийг дэмжих шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар танилцуулж байна. 

Засгийн газрын зүгээс эдийн засагтай холбоотой хоёр дахь шийдвэрийг гаргалаа. Эхнийх нь хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хил дээр авагддаг татваруудыг хойшлуулах хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулахаар болсон.

Өнөөдөр есөн заалттай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Нэгдүгээрт: Нүүрс, газрын тос бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлох үйл ажиллагааг эрүүл ахуйн, хорио цээрийн халдваргүйжүүлэлт, ариутгалын нөхцөлийн шаардлагыг нь ханган гаргахаар боллоо. Тээврийн жолооч нарын хувьд комбизонтой, хилээр гарсан эхний өдрөө буцаж ирэх зохицуулалттай чиглэл өгөхөөр болсон.

“Оюутолгой” ХК-ийн зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Ачаа тээврийн жолооч нар бүрэн хамгаалалтын хувцастай, машин нь хорио цээрийн нөхцөлийн шаардлагыг хангаж ариутган ажиллаж яг энэ нөхцөлөөр тээврийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болж байна.

Хоёрдугаарт: . Үүнийг УИХ-д оруулж шийдүүлэх хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа аж ахуйн нэгжүүд НД-ын шимтгэлээ цаг хугацаанд өгөхөд асуудалгүй. Харин үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд доголдож байгаа тохиолдолд төлөхгүй хойшлогдож байгаа бол алданги тооцохгүй байх хуулийн зохицуулалт хийхээр болж байна.

Гуравдугаарт: .

Дөрөвдүгээрт: Төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ямар тохиолдолд үйлчлэх вэ гэхээр түрээсийнхээ төлбөрийг буулгасан тэр түрээслэгчдэд зориулсан.

Тавдугаарт: Төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгээд санхүүжилтээ аваагүй бол түүнийгээ татвартаа тооцуулах боломжийг аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлж өгнө. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг тодотгох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. . Харин урсгал зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ төлөвлөснийхөө дагуу үргэлжлүүлэх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч байгаа" гэлээ.

Б.Лхагвасүрэн: Төрөөс зээлийн хүүг бууруулах боломжгүй 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны холбоотой уулзсан. Хэрэглээний зээл дээр санал гомдол ирж байна. Зээлийн бүтцийн өөрчлөлт хийж болдог. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас болоод асуудал үүсэж байвал хугацааны хувьд сунгах боломж нь бий. Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. " гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.