СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс сэргийлж Венецийн багт наадмыг цуцалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Италийн эрх баригчид дэлхийд алдартай Венецийн багт наадмыг цуцлах шийдвэр гаргалаа. Учир нь Европ тивд олон нийтийг хамарсан баяр наадмын үеэр БНХАУ-ын Ухань хотоос гаралтай Ковид-19 коронавирусийн тархалт нэмэгдэхээс сэргийлж байгаа ажээ.

Багт наадам ирэх долоо хоногийн дунд хүртэл үргэлжлэх ёстой байсан бол Венето мужийн эрх баригчдын шийдвэрээр энэ долоо хоногт дуусах болсон байна. .

Вирус хамгийн их тархсан Милан, Венец хотуудад онц байдлын хорио цээр тогтоосон байна. Тиймээс ирэх 14 хоногийн хугацаанд 50,000 хүн Венето болон Ломбарди мужуудын хот тосгонуудаас гарах болон нэвтрэх хориотой болов.

Итали улс даяар олон нийтийг хамарсан бизнесийн үйл ажиллагаа, сургууль, спортын арга хэмжээнүүдийг цуцаллаа. Италиас хөдөлсөн галт тэргэнд вирусийн халдварын шинж тэмдэг бүхий хоёр хүн тогтоогдсоноос Австри улсын хил дээр саатуулагдаад байна.

Ийнхүү Итали улсад коронавирусийн тархалт хурдацтай тархаж байгаа бол Өмнөд Солонгос, Ираны эрх баригчид ч мөн халдварын эсрэг тэмцсээр байна. Өнөөдөр өглөөний байдлаар БНСУ-д коронавирусээр халдварласан 763 тохиолдол илэрчээ. Харин дэлхий даяар 80,000 орчим хүн Ковид-19 вирусийн халдвар авч, 2,600 гаруй хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.