Монголчууд хамгийн олноор зорчин ажиллаж, амьдардаг БНСУ-д Ковид-19 коронавирусийн халдварын тархалт ойрын өдрүүдэд хурдацтай нэмэгдэж, өнгөрсөн шөнө халдвараар өвчилсөн 142 иргэнийг нэмж илрүүлснээр нийт өвчлөгсдийн тоо 346-д хүрчээ.
60 гаруй настай эмэгтэй халдвар тээсэн ч олон нийтийн газраар чөлөөтэй зорчиж байснаас түүний амьдардаг Тэгу хот халдварын голомт болоод байгаа юм. Тиймээс эрх баригчид Тэгу болон Чондо хотуудад онц дэглэм тогтоолоо.
Чондо хотын Дэнам эмнэлэг, Тэгу хотын христийн шашны Шинчэонжи сүмд хамгийн олон халдварлагсад бүртгэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт 63 настай эрэгтэй халдварын улмаас нас барсан анхны тохиолдол байсан бол үүний дараа баасан гарагт түүнтэй хамт нэг эмнэлэгт байсан өвчтөн Ковид-19 вирусээр нас барсан хоёр дахь тохиолдол болсон байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар Хятадын Уханиас гаралтай коронавирусээр 78,000 хүн халдварлаж, 2,360 хүн нас барж, 20,000 гаруй тохиолдол бүрэн эдгэрчээ.
Эх сурвалж: Korea Times