Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ирэх өдрүүдэд Улаанбаатар хотод цастай, өдөртөө -4-10 хэм хүртэл хүйтэн, шөнөдөө -11-20 хэм хүйтэн хононо. Амралтын өдрүүдэд тогтуун байх төлөвтэй ч хаврын тэргүүн сарын шинийн өдрүүдэд цас ихтэй.
Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1,2,3-нд баруун болон төвийн аймгуудад цастай, үүлэрхэг байна. Харин Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудад хуртунадас орохгүй өдөртөө -2-7 хэм хүйтэн, шөнөдөө -12-20 хэм хүйтэн хононо гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.