"Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дэд бүтцийн төсөл"-ийн гүйцэтгэгчээр шалгарсан тухайгаа БНСУ-ын Dong-in Railway ХХК-ийн захирал Ким Нам Жун өнөөдөр мэдэгдсэнийг БНСУ-ын хэвлэлүүд бичиж байна.
Монголын Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг БНХАУ-ын зах зээлтэй холбох 217 км урт төмөр замын нийт төсөвт өртөг 39.3 сая ам.доллар буюу 46 орчим тэрбум вон болно. Бид төмөр замын барилгыг 22 сарын хугацаанд барьж 2021 оны 12 дугаар сард хүлээлгэн өгнө гэдгээ Ким Нам Жун захирал хэлжээ.
Гэвч Монгол Улсад хэрэгжих дэд бүтцийн тендерт шалгарсан БНСУ-ын Dong-in Railway ХХК-д санхүүгийн бэрхшээл үүсээд байгаа гэдгийг уг мэдээний дор бичсэн байгаа нь анхаарал татлаа.
БНСУ-ын Dong-in Railway ХХК нь ердөө 2018 онд үүсгэн байгуулагдсан болохоор тендерт шалгарсан этгээд 2020 оны гуравдугаар сарын 01-ний байдлаар төмөр замын нийт төсөвт өртгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний (5.9 сая ам.доллар) баталгаажсан бондтой байна гэсэн шалгуур дээрээ бүдрэхэд хүрээд байгаа аж.
Dong-in Railway ХХК нь хэдийгээр олон улсын тендерт гүйцэтгэгчээр шалгарсан хэдий ч БНСУ-ын Экспорт-Импорт банк, Хилийн чанад дахь барилгын ассоциаци, Барилгын барилгын тусгай зээлийн холбооноос богино хугацаанд зээл болох боломжгүй байгаагаа учирласан байна.
Эх сурвалж: http://sisunnews.kr/