СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 20-ноос олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-аас 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ. Ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 20-ноос хойш олгож эхлэх бөгөөд нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодох талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 85 хувийг төр эзэмшиж, үлдсэн хувийг 2 сая 511 мянган иргэн эзэмшиж байгаа. 2011 оноос хойш дуншсан 1072 ширхэг хувьцаа амь орж байна. 

Өнгөрсөн жил ашигтай ажилласан тул анх удаагаа ногдол ашиг тараахаар болсон. Энэ сарын 17-ноос хойш 99 мянга гаруй иргэн хувьцаангаа шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн аппликейшнийг 84 мянган иргэн хэрэглэгч гар утсандаа шинээр татан авчээ. Брокерийн компаниудад очихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах, онлайнаар дансаа шалгах, нээх боломжтой.
Нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн ба ногдол ашгийн татвар авч иргэдэд 81 төгрөг ногдох юм.
Иргэд аль болох ногдол ашгаа ирээдүйд үр ашигтай зүйлд хөрөнгө оруулахыг санал болгож байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.