СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-19

Шүүхийн бүх байрыг гар ариутгах булантай болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд бүх шатны шүүхийн байранд “Гар ариутгах булан”-г байгуулж тохижуулжээ.  “Гар ариутгах булан”-нд гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж тавьсан байгаа аж.

Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байгаа. Шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж байгаа гэв. Түүнчлэн шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгаж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.