- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргаж дуусчээ.
Тус хуульд заасны дагуу ХОМ-ээ АТГ-т мэдүүлэх үүрэг бүхий төрийн өндөр албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах 283 хүн байдаг бөгөөд тэдгээр хүмүүс бүгд ХОМ-ээ хуулийн хугацаанд гаргасан байна.
Хуульд заасан хугацаанд ХОМ-ээ гаргаагүй ганц л хүн байсан нь АНУ руу оргон зугтсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат байжээ.
Хэдийгээр С.Төмөрбат шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа хэдий ч энэ нь ХОМ-ээ мэдүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэх хуулийн заалттай юм байна.