СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Бадрал: Шаардлагатай бол сар шинийн өдрүүдэд хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хоёрдугаар сарын 17-ны 08:00 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан 10607 хүн эдгэрсан бол халдварын улмаас амиа алдсан хүний тоо зуугаар нэмэгдэж 1770 хүрээд байна. 

Шинэ коронавирусийн .

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм. 

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Covid 19"-ийн тархалтын ирээдүйг урьдчилан тааварлах боломжгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд эх газрын Хятадаас гадна таван өөр газарт нас баралт бүртгэгдээд байна. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Агаар дуслын замаар халдвар дамжиж байгаа бол өтгөнөөр дамжиж байгааг илрүүлээгүй. .

ОБЕГ-ын дарга Бригадын генерал Бадрал: Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгслийг дайчлаад, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Сайн малчинг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Нийслэлийн 321 болон хөдөө орон нутгийн 457 шашны байгууллагад олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн онцгой дэглэмийн үед үнийг хөөрөгдөл үүсгэх байх зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлсэн. Ямар нэгэн байдлаар үнийн хөөрөгдөлтэй бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа бол Онцгой байдлын газарт мэдэгдэх хэрэгтэй гэлээ.

-Сар шинийн өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлах уу?

-Одоогоор хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж маагдгүй. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Ялангуяа малчин иргэд маань цагаан сараа тэмдэглэхээр байгаа. Тийм учраас аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон хөдөө орон нутагт коронавирусийн сэжигтэй дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлан шинжилж байна. Орон нутагт сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн  орон нутгийн эмнэлэгт тусгаарлан шинжилгээний хариуг ХӨСҮТ-рүү явуулж шинжилж байгаа. Өнөөдрийн байдлаар монгол улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.