Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн ижил нэртэй 360 хос байгаа бол нэг сар, өдөр төрсөн 1996 хос байна. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.
Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд "Валентин" нэртэй гурван хүн байна. Хоёрдугаар сарын 14-нд 9236 хүн төрсөн бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР.
Энэ өдөр төрсөн хүмүүсийн 3240 нь гэрлэсэн ба 360 хос нь ижил нэртэй.