Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой Нийгмийн даатгалын сангийн мөнгийг "Капитал" банкнаас яагаад татаагүй талаар ярилцлаа. Учир нь Ардчилсан нам мэдэгдэл хийхдээ Нийгмийн даатгалын сангийн мөнгийг МАН-аас томилогдсон сайд нар "Капитал" банканд байршуулж, алдагдалд оруулсан. Ялангуяа ХНХ-ын одоогийн сайд С.Чинзориг "Капитал" банк дампуурахыг мэдсээр байж НДС-ийн мөнгийг татаж аваагүй гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд Н.Чинзориг:
-НДС-гийн мөнгийг банканд хадгалуулах нь буруу, эрсдэлтэй. Хүүгийн орлого олохоосоо илүү эрсдэлгүй байх нь чухал. 47 тэрбум байсан хүүгийн орлого 260 тэрбум болж өссөн гэдэг сайн үзүүлэлт биш. Одоо нийгмийн даатгалын 104 тэрбум төгрөг "Капитал" банканд байгаа. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130 тэрбум байгаа.
Би 2017 оны аравдугаар сард сайдаар томилогдсон. Намайг ирэхэд "Капитал" банктай хийсэн гэрээ дууссан байдалтай, 70 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Миний хувьд гэрээ сунгахгүй гэсэн байр суурьтай байсан нь тус банканд хүндрэл үүссэн байсантай холбоотой. Иймд харилцах данснаас хадгаламж руу шилжүүлэх арга хэмжээ авсан.