СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЭМЯ: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найм, Архангай аймагт нэг хүн тусгаарлаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, төмөр зам болон агаарын тээврийн үйлчилгээг зогсоож байгааг зарласан. Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар энэхүү зохицуулалт хэрхэн хэрэгжих талаар болон корона вирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. 

Ухань хотоос ирсэн 31 оюутныг маргааш эмнэлгээс гаргана.  

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон.

Хятад байгаа иргэд хүсэлт гаргавал зохион байгуулалттай ирэх арга хэмжээг авч ажиллана. . Мөн хилээр орж ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлана.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хилийг хаах асуудалтай холбоотойгоор хүнсний болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зогсоогүй. Гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байгаа. Шувууны ханиад гарсантай холбоотойгоор шувууны мах, махан бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон. .

ОБЕГ Өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчлэн авсантай холбоотойгоор нийтийн тээвэр, такси, автомашиндаа гар ариутгагч байршуулж, амны хаалт ашиглаж байхыг анхааруулан хамтран ажиллахыг ААНБ, иргэдэд уриалж байна.

. Ухань хотоос ирсэн оюутнуудаас давтан шинжилгээ авсан халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Тэдгээр 31 оюутанг маргааш эмнэлэгээс гаргах бөгөөд цаашид эмчийн хяналтанд байлгана гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.