СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улсад Covid-19 вирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотоос анхлан тархсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвараар 65,000 гаруй хүн халдварлаж, 1,500 орчим хүн нас барсан бол Япон улс Хятадын дараа вирусийн халдвар хамгийн их тархсан хоёр дахь улсаар нэрлэгдсэн юм. Тэгвэл Япон улсад халдвар авсан иргэн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар Хятадаас гадна гурван улсад халдвар авсан иргэн нас барлаа.

Ёкохамагийн эрэгт тусгаарлагдаад буй 3,700 зорчигчтой Диамонд Принцесс аяллын усан онгоцонд шинэ коронавирус тархаж өнөөдрийн байдлаар 44 хүн нэмж халдвар авсан болохыг мэдэгдсэнээр тус хөлөг дээр 218 хүн вирусээр халдварлажээ. Харин улсын хэмжээнд нийт 250 гаруй иргэн коронавирусээр өвчилсөн болохыг илрүүлсэн байна.

Тус улсын . Уг эмэгтэй уушгины хатгалгаа өвчний оноштой эмнэлэгт хэвтсэн бөгөөд нас барсных нь дараа шинэ коронавирусээр халдварласан гэдгийг тогтоосон байна. Нас барсан иргэн Токиогийн ойролцоо Канагавагийн оршин суугч бөгөөд вирусийн халдвар авсныг тогтоогоод удаагүй байгаа таксины жолоочийн хадам ээж байжээ.

Мөн эрх баригчид Японы баруун бүсийн эмнэлэгт ажиллаж байсан 50 орчим насны эрэгтэй эмч, Токиогийн ойролцоо Чиба дүүрэгт амьдардаг 20 настай эрэгтэй халдвар авсныг тогтоолоо. Эдгээр өвчтөнүүдийн аль нь ч ойрын долоо хоногуудад гадагшаа аялаагүй ба Хятад иргэдтэй харьцаагүй байна. Тиймээс Япон улсын нутаг дэвсгэрт вирусийн халдвар тархсаныг гэрчилж байна хэмээн эх сурвалжид дурдлаа.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.