Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлийн хурал хийх үеэрээ нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банканд алдсан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын буруу гэв.
Энэ нь С.Чинзориг сайдыг бухимдуулжээ. Тэрбээр “З.Энхболд оо, тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу. З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банканд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад бөөнөөр нь “Капитал”-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадаагүй, буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
С.Бүжин