Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь батлагдлаа.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд Эрээн, Бээжин, Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан юм. Сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.