СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-13

ШУУРХАЙ: Өнөөдрөөс эхлэн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Засгийн газар өнөөдөр /2020-02-13/ ээлжит бусаар хуралдаж коронавирусийн талаарх цаг үеийн асуудлыг авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс орон даяар тодорхойгүй хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Энэ талаар ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн нар дараах мэдээллийг өглөө. 

. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм.

Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. .

Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 02 дугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа монгол иргэдээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана.

2020-02-13-ны өдөр БНХАУ-аас ирэх, явах сүүлчийн нислэг үйлдэгдэнэ. Үүнээс хойш зөвхөн Засгийн газрын зөвшөөрлөөр тусгай нислэг үйлдэгдэнэ гэлээ. 

Мөн хятад иргэд бөөнөөрөө монголд орж ирсэн гэх мэдээлэл гарсан нь худал бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хятад иргэдийг болон гуравдагч орноос дамжин өнгөрч буй бусад улсын иргэдийг манай улс хилээрээ нэвтрүүлээгүй ажээ. Зөвхөн Замын-Үүд боомт дээр төмөр замын ачаа буулгах тээвэрлэх хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээдийг авч ажиллах ажээ

1. Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж шуурхай штаб байгуулж ажиллана

2. Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллана

3. Шинэ коронавирус бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтооно

4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангана

5. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэнэ

6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна

7. Цагаан сарын сурталчилсан зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явуулахыг өнөөдрөөс хориглоно

8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулна

10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага  хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллана

11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглоно

12. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийнэ

13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсооно

14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авна

15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулна

16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх чиглэлээр анхаарна

17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгоно

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.