СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-13

Зургаан аймаг дамжин явсан Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны өдрийн шөнийн 03:00 цагт шуурхай хуралдаж, өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах, зах худалдааны төвүүдийг үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.

Тухайн иргэний хувьд нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд Эрээн, Бээжин, Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар,  Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар явсан байна. Ингээд Баян-Өлгий аймагт очих үед халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагджээ. 

Тус иргэний явсан маршрутыг тодруулаад харвал: 

-Нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарсан.

-Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цааш явсан.

-Хоёрдугаар сарын 2-нд Эрээнд буцаж ирсэн.

-Тэндээсээ Бээжин яваад хоёр хоносон.

-Эргээд хоёрдугаар сарын 4-нд Бээжингээс Эрээнд ирсэн. 

-Энэ сарын 5-нд Монгол руу хилээр 48 хүнтэй автобусаар орж ирсэн.

-Замын-Үүдэд 3 хоносон.

-Улаанбаатарт ирээд 2 хоносон.

-Хоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар-Ховдын 40 хүнтэй автобусаар явсан.

-Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарвид хооллосон. 

-Ховдод очоод 2 хоног зочид буудалд байсан. 

-Цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүний хамт таксигаар явсан.

Баян-Өлгийд очсон хойноо тэрээр халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагдсан. Тухайн иргэн энэ бүх зовиур, явсан замаа мэдээлэхгүй байгаа нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд чирэгдэл учруулж байна хэмээн Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дурдсан юм. 

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу хүргэсэн таксины жолооч хамт автобусанд явсан 40 хүнийг нэрээр нь хайж олж байна.  Зөвхөн нэг тохиолдолд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгийн бүх аймгийн эрүүл мэндийн салбарууд ажиллаж байна. Иргэдийг өөрсдийнхөө хариуцлагаа ухамсарлаж байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй байна. Аль болох өвчлөл гарсан орон руу зорчихгүй байхыг анхаарууллаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.