СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирустэй тэмцэж буй эмч нарт зориулсан хайрын захидал

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар 60,000 орчим хүн халдварлаж, 1,300 гаруй хүн амиа алдаад буй Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Сингапур улсад 50 бүртгэгдээд байгаа юм. Удахгүй буюу маргааш тохиох гэгээн хайрын өдөр Валентины баярыг угтаж Сингапурт коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж, асарч буй эмнэлгийн ажилтнуудад зориулж хайрын захидал илгээжээ.

Гэгээн хайрын өдрийг угтсан гараар бичсэн ил захидалд иргэдийн амь насыг аврахаар тэмцэж буй эмч мэргэжилтэн, сувилагчид зэрэг эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. .

Мөн Сингапур улсад цахим сүлжээнд #bravehearts гэсэн хаштаг аян өрнүүлж, нийгмийн эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй хүнд үед бусдадаа урам зориг, итгэл найдвар түгээхийг уриалсан байна. 2003 онд Сарс өвчин тархах үед тус улсад хэдэн зуун иргэн халдварлаж, олон хүн амиа алдсан харамсалтай түүх бий.

Хэдийгээр Сингапур улсын Засгийн газар гашуун түүхээс сургамж авч Ард иргэдийг аль болох тайван, зоригтой байхыг уриалсаар байгаа ч сингапурчууд өнгөрсөн долоо хоногт хүнсний зах, худалдааны төвүүдээс хоол хүнсээ их хэмжээгээр нөөцөлж сандарцгаажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.