СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суудлын автомашины хэмжээтэй яст мэлхийний хуяг олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өмнөд Америкийн нутаг дэвсгэрээс суудлын автомашины хэмжээтэй  яст мэлхийний үлдвэр, хуяг олсон тухай судлаачид мэдээлжээ.

Ойролцоогоор 13-17 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг Ступэндемис географикус нэртэй яст мэлхийн олдвор Колумбын Татакоа цөл болон Венесуэлийн Урумако мужийн нутаг дэвсгэрээс тус тус олдсон байна.

Ступэндемис  яст мэлхийн үлдвэрийг хамгийн анх 1970 онд олж байсан ч дөрвөн метр урт амьтны талаар олон зүйл нууцлаг хэвээр үлдсэн юм. .

Уг яст мэлхийний эрэгчин нь хуягныхаа урд талд эвэртэй байсан бөгөөд саяхны олдворыг судлахад тулаанд бэртсэн байж болох сорви илэрчээ. Судлаачид түүний хуяг гурван метр урт, доод эрүүний яс нь хүнс тэжээлээ олж идэхэд тохирсон хурц өнцөгтэй байсан гэж үзжээ.

Аварга том хэмжээтэй энэ төрлийн яст мэлхий нуур, мөрний ёроолд аварга матруудын хамт амьдарч усны жижиг амьтад, өвс ногоо, үр жимсээр хооллож байжээ..

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.