СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Covid-19 вирусээр 60,000 орчим хүн халдварлаж 10 хувь нь эдгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын  Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус Сovid-19-ээр халдварлагдсын тоо өнгөрсөн шөнө 15,000 орчмоор нэмэгдэж нийт 60,000 орчим иргэн халдвар авсныг тогтоогоод байна. Халдвараар өвчлөгсдийн 10 орчим хувь нь буюу 5,900 иргэн бүрэн эдгэсэн болохыг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Харин нас барагсдын тоо халдварлагчдын хоёр хувийг эзэлж байгаа буюу өнөөдрийн байдлаар 1,365 хүн амиа алдсан байна.

Хятадын эх газраас гадна дэлхийн 28 оронд 500 гаруй хүн тус вирусээр халдварлаж, Филиппин, Хонконгт тус бүр нэг хүн нас барьжээ.

Халдварын голомт гэж үзээд буй Хубэй мужид нийт халдварлагсдын тэн хагас нь болох 33,693 өвчтөн эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Хятадаас гадна шинэ коронавирусийн халдвар хамгийн их тархсан улс Япон болж байна. Тус улсын эрэгт тусгаарлагдаад буй Диамонд Принцесс аяллын усан онгоцны 3,700 зорчигчийн дундаас 175 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.