СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-12

ЭМЯ: Гашуунсухайт боомтоор орж ирсэн сэжигтэй 12 хүнийг 14 хоног тусгаарлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдвар, тархалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй гэв. Нийслэл хотоос гадна Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгуудад  нэгдүгээр сарын 23-аас хойш өвчлөл гарсан голомтоос ирсэн 20 гаруй хүн байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: . “Covid-19” гэж нэрлэсэн учир нь “Co” нь “корона”, “Vi” нь “вирус”, “D” нь “өвчлөл” гэсэн үгийн товчлол юм. БНХАУ-аас гадна 24 улс, бүс нутагт халдварын 393 тохиолдол, нас барсан хоёр тохиолдол бүртгэгдээд байгааг тус байгууллага мэдээллээ.

Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн байдлаар бүртгэгдсэн тохиолдол 45168, нас баралт 1165  байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. .

ЦЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллаа. Авто замын есөн постод эрүүл мэндийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байна. .

Хөвсгөлд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй гэж гарсан. Мөн " гэлээ.

Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол шинээр илэрч, шинжилгээнд хамруулсан байна. Тэдгээр хүмүүсийн хариу нь гараагүй байгаа аж. Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна.

ХӨСҮТ-д байгаа лавлагаа лабораторитой адил түвшний лаборатори улсын хэмжээнд дөрөв байгаа. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймагт байгаа эдгээр лабораториуд ХӨСҮТ-тэй адилхан шинжилгээг хийдэг. " хэмээв.

Замын-Үүдэд 109 хүнийг тусгаарлаад байна 

Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20.00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. . Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 109 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна.

ХӨСҮТ-д нийт сэжигтэй 27 хүнээс 12 хүнээс шинжилгээ авч, 15 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ авах шаардлагагүй, шинжилгээний хариу хийгдэж байгаа. Дээрх 12 хүний шинжилгээний хариу гарсны дараа дээрх 15 хүнээс шинжилгээ авах эсэхийг шийднэ.

Халдвартай хүний биеэс гарсан бүх шингэнээр дамжиж байна

Короновиурс ахуйн хавьтал болон агаар дуслын замаар бохирлогдсон өтгөнөөр болон шээс, хөлсөөр дамжиж байгаа гэсэн мэдээлэл байна. Халдвартай хүний биеэс гарсан бүх шингэнээр дамжиж байна гэсэн мэдээлэл байна. Коронавирус шил гадаргуун дээр ес хоног амьдрах чадвартай гэсэн судалгаа байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.