СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Брайн Вингейт: H-2 визээр ажиллах хүсэлтэй иргэд seasonaljobs.dol.gov сайтаас ажил олгогчоо олох боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

АНУ-д Түр хөдөлмөр эрхлэх боломжтой H2 хөтөлбөрт Монгол улс энэ жил гурав дахь удаагаа дахин багтсан. Ингээд H-2 визийн талаар АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Брайн Вингейттэй ярилцлаа. 

-Өнгөрсөн нэг жилийн дотор хэчнээн монголчууд H2 ангиллын виз мэдүүлсэн бэ?

-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжтой H2 виз мэдүүлэх иргэдийн тоо жил бүр өсөж байгаа өнгөрсөн жилийн хувьд 400 гаруй иргэн мэдүүлээд байна.

-H2 виз мэдүүлэн АНУ-д ажиллаж байгаа монгол иргэд аль хотод, ямар төрлийн ажил хийж байгаа тухай товч мэдээлэл өгөх боломжтой юу?

-. Иргэдийн явж байгаа газруудын хувьд янз бүрийн газарт ажил хөдөлмөр эрхэлж байна. H2А хөдөө аж ахуйн салбарын ажил учраас хөдөө орон нутагт, газар тариалангийн, мал аж ахуйтай газар ажилладаг. H2В болохоор хот суурин газар барилга, гольфийн талбай зэрэг газруудад ажилладаг. .

-Зарим хүмүүсийн дунд H2 виз мэдүүлэхийн тулд Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд шууд  хандах хэрэгтэй гэсэн буруу ойлголт байна л даа. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-ЭСЯ руу дараах алхмуудыг хийсний дараа ирээрэй гэж зөвлөж байна. . H2 виз мэдүүлэх зарчим нь тодорхой ойлгомжтой байдаг. H2 визний хувьд АНУ-д урьдчилж зөвшөөрөгдсөн өргөдөлд буюу “petition”- нд  үндэслэгдэж олгогддог виз юм. Тэгэхээр хамгийн түрүүнд АНУ-д очиж ажил хийх хүсэлтэй хүн АНУ-ын ажил олгогч байгууллагаа олох ёстой. Тэр ажил олгогчийн хувьд гаднын ажиллах хүчин авчирч ажиллуулах сонирхолтой хувь хүн, кампани, байгууллага байх ёстой.

Монголчуудын хувьд эхлээд ажил олгогчоо олох ёстой гэсэн үг. Уг ажил олгогчдыг олохын тулд АНУ-ын Засгийн газрын цахим сайт буюу https://seasonaljobs.dol.gov-д хандан хэрэгцээтэй байгаа ажлын байрнуудын жагсаалтай танилцаж болно.

H2 визээр явсан ихэнх хүмүүс орон нутагт байрлах зуучлагч компаниар дамжуулан явсан байгаа.

Тухайн ажил олгогч нь АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн албанд хандан ажиллуулахаар авах гэж байгаа хүмүүстээ зориулж өргөдөл гарган батлуулна.  Энэхүү батлагдсан өргөдөл буюу “petition”, ажлын санал болон гэрээг ажиллахаар сонгогдсон хүндээ явуулна.  Эдгээр бүх бичиг баримт өөрт тань ирсэн бол бусад виз мэдүүлэгчийн адил АНУ-ын Элчин сайдын яаманд онлайнаар цагаа товлоод ярилцлагадаа ирнэ гэсэн үг.

-H2 визээр ажиллах иргэдийн хувьд заавал англи хэлний мэдлэг шаардах уу?

-. Хэлний мэдлэггүй хүний хувьд англи хэл дээрх гэрээг ойлгохгүй тул ажил олгогч нь гэрээг монгол хэл дээр явуулах хэрэгтэй. Яагаад энэ шаардлагыг ЭСЯ-наас тавьдаг вэ гэхээр тухайн хүн АНУ-д очоод яг ямар ажил хөдөлмөр эрхлэх гэж буйгаа мэдэхээс гадна хоёрдугаарт тухайн хүний эрх ашиг хамгаалагдаж байгаа эсэхийг хардаг учраас уг шалгуурыг тавьдаг байгаа.

-Виз мэдүүлсэн иргэдээс зарим тохиолдолд визийг нь гаргаагүй байх. Ямар иргэдийн визийг ихэвчлэн гаргаагүй байдаг вэ?

-Цагаачлалын бус визны хувьд хамгийн нэгдүгээрт аялал, бизнес, ажиллах, сурахаар явж байгаа аль ч визны хувьд нийтлэг тавигддаг нэг шалгуур байдаг.. Ямар тохиолдолд виз татгалздаг талаар та асуулаа H2 визний хувьд өөр бусад зүйлүүдийг хардаг байгаа. Тухайлбал, ажил олгогч болон ажил олох үйл явцад хууль бус үйл ажиллагаа орсон байна уу. АНУ-д ажиллахаар явах гэж байгаа иргэний эрх зөрчигдөх эсэх зэргийг судалж шалгадаг. Эдгээр зүйл илэрсэн тохиолдолд H2 виз олгохоос татгалздаг байгаа.

-H2 визтэй холбоотойгоор зуучлалын газрууд албан ёсоор зуучилж өгнө гэх мэдээлэл гарах болсон. АНУ-ын ЭСЯ ямар байр суурьтай байгаа вэ? Энэ хөтөлбөрт зуучилж өгдөг албан ёсны зуучлалын газар гэж байгаа юу?

-. Жишээлбэл, өөрийг нь тань ажлуулах газрын ажлын байрны өргөдөл буюу “petition”-ны дугаарыг манай элчин сайдын яам руу мэйлээр ирүүлэн уг ‘petition” үнэн байна уу гэдгийг шалгуулах боломжтой. Бид түүнийг системдээ шалгаад үнэн эсэхийг тодруулж өгөх боломжтой юм.

-АНУ-д Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөрт багтсанаар тус улсад нэг жилийн хугацаатай ажил хийх боломжтой байдаг. Энэ хугацааг цааш нь үргэлжлүүлэх боломж байдаг уу?

-АНУ-д Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх хөтөлбөр нь улирлын чанартай учир тухайн улирлынхаа ажлыг хийчхээд буцаад ирнэ гэсэн үг.

-Дахин явж болох уу. Тухайн ажил олгогч тухайн хүнийг дахин ажиллуулах сонирхол байвал?

-Энэ бол дэлхийн нийтийн жишиг л дээ. Тухайн ажил олгогч ажилтан хоёр сэтгэл хангалуун байх юм бол нэг улирлын ажил хийчхээд эргэж ирээд тухайн ажил олгогчтойгоо холбоотой байж байгаад .

-Тэгэхээр жил биш улирлаар ажиллах виз олгодог гэсэн үг үү, улирал гэдэг нь хэдэн сар гэсэн үг вэ?

-Улирал гэдэг нь 4-9 сарын хугацаанд ажиллах эрхийг олгодог. Хэд ч байж болно нь тухайн хийх гэж байгаа ажлаасаа хамаараад .

-Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх эрх бүхий H2 ангиллын виз авсан хүмүүсийн гэр бүлийнхэнд энэ визийг олгох боломжтой байдаг уу?

-H2 визтэй хүмүүсийн ар гэрийнхэнд зориулсан тусгай төрлийн виз гэж байдаг. Тэр нь бол H4 гэдэг виз байгаа. . Виз мэдүүлэгч тус бүр АНУ-ын визийн үндсэн шалгуурыг хангасан байх ёстой.

-Гэр бүлийн гишүүдийн хувьд тэнд очоод ажил хийх боломж хэр байдаг вэ?

-Ер нь хуулийн дагуу бол боломжгүй.

-Виз мэдүүлээд очлоо гэхэд тэндээ очоод байрлах байр болон тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн даатгал зэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-H2A, H2B визийн хувьд хоорондоо ялгаатай. . Гэхдээ ажил олгогч нарын хувьд ажилд орох хүндээ тусалдаг. Тухайлбал барилга дээр ажиллаж байгаа тохиолдолд тухайн барилга барьж байгаа газартай ойрхон газар байрлах ёстой болдог. Иймээс ажил олгогч нарын хувьд ажилтнаа орон байраар хангахад ихэвчлэн тусалдаг. Эрүүл мэндийн даатгалын хувьд гэрээнээсээ шалтгаална. Хэрвээ ажил олгогч эрүүл мэндийн даатгалыг даана гэвэл гэрээндээ тусгадаг. Ер нь бол АНУ-д ирээд 60 хоногийн дотор эрүүл мэндийн даатгалд хувь хүн өөрөө хүсэлтээ гаргаад хамрагдах бүрэн боломжтой.

-H2 визээр АНУ-д ажиллах бол дундаж цалин нь хэдэн төгрөг байдаг вэ?

-Цалин хөлсний талаар би мэдэхгүй. Харин хаанаас харж болох вэ гэвэл түрүүний дурдсан цахим хуудсаар олж мэдэж болно. Тэгэхээр миний хувьд юу хэлж чадах вэ гэвэл ямар ч гэсэн тухайн ажиллах гэж байгаа мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин болон түүнээс дээш хэмжээний цалин авах ёстой байгаа. Муж мужаасаа шалтгаалан цалингийн доод хэмжээ өөр байдаг. Үүнээс шалтгаалж цалингийн хэмжээгээ тогтдог.

-Тэгэхээр дээрх цахим хуудаснаас бүрэн мэдээллээ авах боломжтой гэж ойлгож болох уу?

-

-Тэгэхээр виз мэдүүлж байгаа иргэдийн нас, хүйсний хувьд ямар ялгаатай байна вэ?

-Харьцааг нь гаргасан статистик тоог яг одоо хэлж чадахгүй нь. Ерөхийдөө энэ төрлийн виз мэдүүлэгчдийн хувьд эрэгтэйчүүд давамгайлдаг.

-АНУ-ын ажил олгогч нарын хувьд гаднаас ажиллах хүч авч байгаа тохиолдолд ямар шалгуур тавьдаг вэ?

-Миний хувьд төрийн департаментын ажилтны хувьд ажил олгогчдын өмнөөс ямар нэгэн зүйл ярих боломжгүй. Харин энэ төрлийн визийг яаж мэдүүлэх, журам просесийг нь тайлбарлаж өгөх боломжтой.

Тэгэхээр ажил олгогчийн хувьд АНУ-ын хөдөлмөрийн яаманд хандан гадны ажиллах хүчин авах хүсэлтээ гарган зөвшөөрөл авсан байх ёстой. Тэгээд хөдөлмөрийн яамнаас ажиллах хүчин авах зөвшөөрлөө авсны дараа АНУ-ын Цагаачлал иргэншлийн албанд хандан ажилд авах хүмүүсийнхээ нэр дээр өргөдөл буюу “petition” гарган зөвшөөрүүлнэ.

Тэгэхээр түрүүний дээр дурдсан цахим хаягт бүртгэлтэй байгаа ажил олгогч нарын хувьд АНУ-ын хөдөлмөрийн яамнаас зөвшөөрлөө авсан ажил олгогчид гэж ойлгож болно.

-АНУ-ын элчин сайдын яамнаас өөр бусад визтэй холбоотой мэдээлэл өгөөч?

. Шийдвэр гаргахын тулд тухайн хүнтэй харилцан ярилцаж байж шийдвэрээ гаргах юм. Бидэнд хангалттай мэдээлэл өгч, өөрийгөө ойлгуулахын тулд тайван байгаад мэдээллээ үнэн зөвөөр мэдүүлэхийг зөвлөмөөр байна. Зарим тохиолдолд виз олгож, зарим тохиолдолд виз олгогдохгүй. Тэгэхээр консулд өөрийгөө бүрэн ойлгуулахын тул тухайн хүн тайвнаар ярилцаж, мэдээллээ бүрэн өгөх хэрэгтэй. Зөвхөн ажлын виз биш бусад бүх төрлийн виз мэдүүлж байгаа хүмүүс үүн дээр анхаарах ёстойг зөвлөмөөр байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.