СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-12

Төсвийн мөнгөөр тоглосон боржин чулуун хаалт хэний бизнес вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улсын төсвийн 151 сая төгрөг юу ч биш бололтой

“Зүүд биш л байгаа даа” гэж нэвтрүүлэг байдаг даа. Энэ нэвтрүүлгээр хэн нэгэнд гэнэтийн бэлэг барьж, гэрийг нь засаж, тохижуулж өгдөг юм. Үүнтэй адилхан үйл явдал гурван сарын өмнө болов. Нийслэлчүүдийг унтаад сэрэхэд Сүхбаатарын талбайн эргэн тойронд боржин чулуу байршуулж, хаалт хийж “бэлэг” барьсан байлаа. Дээрх нэвтрүүлгээс ялгаатай нь боржин чулуун хаалт хэнд ч таалагдсангүй, тэр битгий хэл “Булшны чулуу” гэдэг нэр хүртэл аваад амжсан. Энэ ажлаа албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарласан. Тэр байтугай, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилан сэргийлсэн ажил тул улстөржүүлж, буруутгаж, харлуулахгүй байхыг хүссэн юм. Харин.

Гэтэл өнөөх чулуунууд тавьсан шигээ нэг л өглөө ор сураггүй алга болов. Хотын дарга “Өнгө үзэмж нь тааруу учраас буцаан татаж, сайжруул” гэдэг үүрэг даалгаврыг ажлын албаныхандаа өгсөн сураг дуулдсан. Харин өнөөх хэд нь “Хот тохижилтын газарт хурааж ав” гэсэн даалгавар өгсөн юм байх. Ингэхдээ олны хэл ам дарагдтал нэг хэсэгтээ нуух үүрэг өгчээ. Энэ талаар Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатараас тодруулахад “Бид хурааж ав гэсэн үүрэг авсан. Агуулахад хадгалж байгаа. Хэл ам их гарсан учраас ийм үүрэг өгсөн болов уу. Цаашид хаана тавихыг бид мэдэхгүй. Хаана байгааг нь хэлэх боломжгүй, нууц” гэлээ. Харин Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Алтанбагана боржин чулууг хаана тавихыг тодруулахад “Боржин чулууг талбай дээр дахиж тавихгүй. Одоогоор юунд ашиглах нь тодорхойгүй байна. Явган хүний замын хажуугаар хаалт болгож тавих төлөвлөгөө байгаа. Гэхдээ хэзээнээс эхэлж тавих нь тодорхойгүй. Үйлдвэрлэсэн газрынх нь агуулахад л хадгалсан байх” гэдэг тайлбар өгөв.

. Төрийн мөнгөөр ингэж тоглож байхаар ядаж явган хүний хэдэн зам, гэрэлтүүлэг тавьж, гэр хорооллын айлуудаа хаягжуулсан бол аштай юу. Тэгсэн бол өнөөдөр хэдэн мянган хүүхэд өглөө, үдэш сургууль руугаа айж, бэргэхгүй явах, онцгой үед түргэн, гал командынхан төөрч будилахгүй хүрэх ёстой газартаа очих боломж бүрдэх байв. Гэтэл бүхэл бүтэн 151 сая төгрөгөөр боржин чулуу тавьчихаад, түүнийгээ хэнэг ч үгүй “Таалагдахгүй байна” гэдэг үгээр буцаан хурааж, хүн амьтны нүднээс нууж байгаа нь юуны учир вэ.
Төрийн мөнгөөр тоглосон боржин чулууны бизнес таных уу, аль эсвэл албан тушаалтнуудын чинь нэгнийх үү, Хотын даргаа хариулж өгөөч. Хаана ч тавихгүй чулуу юм бол тэр их мөнгийг анхнаасаа юунд зарцуулсан юм бэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.

Д.Чанцалдулам

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.