СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ж.Дэлгэрсайхан: Вирусийн тархалт үргэлжилбэл Монгол Улсын төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайханаас коронавирусийн халдвар манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар тодрууллаа.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь хүрэх үгүйг хятадын эдийн засаг шийднэ

-Вирусийн тархалтын цар хүрээ хэр байхаас хамааран эдийн засаг, нийгмийн асуудал хэрхэх талаар бид ажиглаж байна. Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд коронавирусийн далайц дээд түвшиндээ хүрээгүй байгаа. Цаашдаа гуравдугаар сар хүртэл үргэлжлэх болно хэмээж байна. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын хувьд дараа жилийн дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь хүрэх үгүйг тус улсын эдийн засаг шийднэ.

Манай улсад хоёр талаар нөлөөлнө. БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс болоод хятадын засгийн газрын зүгээс хүчтэй арга хэмжээнүүдийг авч байгаа нь болгоомжилж буй хэрэг юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг саармагжуулбал эрдсийн бүтээгдэхүүний үнээр дамжсан цохилт бидэнд ирнэ. .

Манай улсад нөлөөлөх нөлөөлөл нь зэс, нүүрсний үнэ буурч, экспортын хэмжээ багассанаас манай улсын өсөж байсан эдийн засаг үзүүлэлт багасах эрсдэл болгоомжил төрж байна.

-Манай улс ямар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай вэ?

-Манай улсын хувьд коронавирусээс ард иргэдээ хамгаалах ажлыг эрчимтэй хийж байгаа нь зөв. . Ингэснээр бид нарын хувьд тэтгэврийн зээлийг тэглэх гэх мэт сонгууль дөхсөн энэ үед улс төржсөн шийдвэрүүд гарах магадлал өндөртэй байгаа тул нэлээд болгоомжлох нь зүйтэй. Хэрвээ болдог бол бид нар төсөв, мөнгөний бодлого дээрээ анхаарах шаардлагатай. Магадгүй уг

Гэтэл бид үүний эсрэг төсөв баталсан байгаа. 12-14 их наяадын орлого, зарлагатай төсөв баталсан. . Нөгөө талдаа тодорхой хугацааны дараа вирусийг тархалт зогсох нь тодорхой. Томоохон төсөл болох Таван толгой, төмөр замын төслүүдийн санхүүжилт эх үүсвэрийг шийдэх. Үүгээр дамжуулж саарч болзошгүй эдийн засгийг нөгөө талаас нь тэтгэх боломжтой.

Миний санал зардлаа багасгах, төсвөө танах, эдийн засгийг дэмжих боломжуудыг тэтгэх чиглэлийн томоохон шийдвэр гаргалтыг төр засгийн зүгээс хийх шаардлагатай.

-Нөгөө талаар зарим хүмүүс эдийн засгийн гадаад хараат байдлаас салах нэг арга хэлбэр гэж хараад байх шиг байна?

-. Хэрвээ бид хилээ бүрэн хаагаад тодорхой хугацаагаар бие даасан байдлаар оршин тогтноё гэвэл Монгол Улсын эдийн засгийн хувьд боломжтой эсэх цаашид юун дээр анхаарах шаардлагатай гэх зүйлд дүгнэлт өгөх ийм боломж орон зай харагдаж байна.

-Эдийн засгийг дэмжихийн тулд томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэлээ. Тэгэхээр гаднын дэмжлэг зайлшгүй шаардлагатай болох байх?

-Эдийн засгаа сайжруулъя гэж бодож байгаа бол дэлхийн зах зээлээс санхүүжилт босгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хямд эх үүсвэрийг олж ирэх арга зам байгаа. Өнөөдөр бид нар өөрт байгаа нөөц боломжоороо хөгжинө гэвэл дэлхийн хөгжлөөс улам хоцрох болно. Манай улсын хувьд дэлхийн эдийн засгийн бүх түвшинд хамтран ажиллах ёстой.

-Тэгэхээр төр засгаас ямар алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй вэ?

-Төсвийн зарцуулалтыг дур зоргоороо зарцуулах, үр ашиггүй зардлуудыг гаргах нь эсрэгээрээ валютын ханшинд, эдийн засгийн ирээдүйн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай. Эсрэгээрээ эдийн засгийн суурийг дэмжих зүйлд мөнгө гаргавал одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн эдийн засагт харилцан ашигтай. Монгол Улсын төсвийн хувьд сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан гэж үзэж байгаа боловч үр зарцуулалтыг зөв зүйтэй зүйлд зарцуулж байгаа гэвэл үгүй.

. БНХАУ-ын эдийн засаг агшиж байгаа энэ үед эдийн засгаа мөнгөөр дэмжих алхмуудыг хийж эхэлж байна. Бид ч гэсэн үүнтэй төстэй арга хэмжээ авах нь зүйтэй юм болов уу гэж харж байна. 

Тэрнээс бол төрийн зардлаа нэмээд төсвөө данхайлгаад, алдагдлаа нэмээд өнөөдрийн нэг хоёрын өдрийн цаадахыг харахаас илүү эрсдэлээс хамгаалах, ирээдүй рүү чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.

Эдийн засгийн зөв алхам хийгээгүй, эрсдэлээс хамгаалж чадаагүй үр дагаврыг  ард түмэн хүртдэг. Ард түмэн хүртэх хүртэх дээ хамгийн эмзэг дорой орлого багатай, бизнесийн байгууллага дээр эдийн засгийн уналтын цохилт ирдэг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.