СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Номтойбаяр: Би тэмцэх чадвартай...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар УЕП-ын өргөн барьсан саналын дагуу нууцаар санал хураасны дараа хоёр цагийн завсарлага авах үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийсэн нь гэнэтийн зүйл боллоо. Тэрээр "Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

-Намын Хяналтын хорооны дарга Б.Батбаатар намайг дуудсан. Намын гишүүнчлэлээс хасна гэсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Намын дүрмийн заалт зөрчсөн учир уучлал гуйсан. Шийдвэрийг хүлээн авч удаа дараа хүлцэл өчсөн. Ингээд би МАН-ын гишүүн биш боллоо. 

Энэ хугацаанд намайг элдвээр хэллээ. Буриад зан гаргаж, балмад авирлаж байна гэсэн. Буриад хүн бүр балмад биш. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд би та бүхэнд хэвлэлийн хурал хийсэн. Би сэтгүүлчдээс зугтдаггүй. Гэтэл намайг нууц задруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн. Би УИХ-ын гишүүний эрх мэдлээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болоод байгаа юм байна л даа. 

Иймд би сая УИХ-ын чуулганд хэлсэн үгээ энд хэлье. Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Ямар нэгэн шахалтаар өгөөгүй.

Одоо надад намын хамгаалалт байхгүй боллоо. УИХ-аас бүрмөсөн гарч байна. Тэмцэх чадвартай учраас би гомдоогүй. Энэ бол улс төрөөс бүрмөсөн гарч байгаа гэсэн үг биш. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.