СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцаллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Улсын Онцгой комисс хуралдаж дөнгөж сая уг шийдвэрийг гаргалаа. 

Уг хурлаар Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд нутгийн золголт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, сар шинийн бөхийн барилдааныг цуцлах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь өгсөн билээ. 

УОК-оос гарсан мэдээллийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан бөгөөд төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт зэрэг олныг хамарсан цагаан сарын баярын арга хэмжээг хязгаарлах, зөвхөн иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. 

Түүнчлэн гэсэн шийдвэрийг гаргалаа.

Дашрамд дурдахад Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол бөхийн өргөө, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоож, олон нийтийг хамаарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан байсан билээ

Улсын онцгой комиссийн хуралдаанаар коронавирусын тархалт, цаг үеийн нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан. Онцгой анхаарал татсан мэдээлэл нь "" гэлээ.

Мөн манай улсад коронавирусын 50 сэжигтэй тохиолдол илэрсэн ч 36 хүн "эрүүл" гэж гарч, 14 хүний шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Тэдгээр 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байгаа ажээ. Хангалттай маскны түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч эмийн сангууд боломжоороо ард иргэддээ хүргэж худалдаалж байгаа гэлээ. БНХАУ, БНСУ, БНЭУ-уудад маск нийлүүлэх хүсэлт тавьсан. Гэвч тэдгээр улсуудад бас маскны хангамж муу байгаа гэнэ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.